Дүрстэй мэдээМэдээОнцгой мэдээ

COVID-19 Мэдэгдэл

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, “л”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалт, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4, 4.5 дахь хэсэг, Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосугай.

2. Бүх төрлийн сургалтын төвүүд, соёл, урлагийн үзвэр, үйлчилгээ, спортын уралдаан, тэмцээн, хурал, цуглаан, цахим болон хүүхдийн төрөл бүрийн тоглоомын төвүүд, бильярд, кино театр, саун, нийтийн бүжиг, фитнес иог, бясалгалын төв, сүм хийд, баар, караоке, пабыг болон согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар зогсоосугай.

3. Зочид буудал, амралтын газрын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчлүүлж буй иргэдийг гаднаас архи, согтууруулах ундаа нэвтрүүлэхгүй байхад хяналт тавихыг тухайн аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулан, халдвар хамгааллын дэглэм сахин ажиллахыг үүрэг болгосугай.

Дээрх захирамжийг үндэслэн манай сургууль ажилчдын цагийг богиносгож хүүхэдтэй эмэгтэй ажилчдыг цахимаар ажиллуулах мөн нийт сурагчид цахимаар хичээл орж түргэн шуурхай шийдвэрийг хэрэгжүүлж эхэллээ.
Нийт сурагчид Moodle систем-ээр орох бол энд дар.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close