Дүрстэй мэдээМэдээОнцгой мэдээ

Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн СУРГАГЧ/ШАЛГАГЧ бэлтгэх сургалт 2018 оны 2-р сарын 19-нөөс 25-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Дархан-Уул аймаг дахь Уул уурхай Эрчим хүчний Политехник Коллеж Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн СУРГАГЧ/ШАЛГАГЧ бэлтгэх сургалт 2018 оны 2-р сарын 19-нөөс 25-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Сургалтын агуулга: Чанартай мэргэжлийн боловсрол нь улс орны эдийн засаг болон ААН-д ямар ач холбогдолтойг ойлгуулах, хамтын ажиллагаа, түншлэлийн ажлыг хэрэгжүүлэх, мэргэжлийн сургуулийн сургалтын төлөвлөгөөнд үндэслэн тухайн ААН-ийн үйл ажиллагааг тусгасан дадлага-сургалтын төлөвлөгөө боловсруулах, практикт чиглэсэн ур чадвар эзэмшүүлэхэд 4 шатлалт аргачлалыг ашиглах гэсэн агуулгаар шинэ мэдлэг мэдээлэл олгох аргачлалуудыг багийн ажиллагаагаар баталгаажуулах хэлбрээр явагдлаа.

Сургалтын ач холбогдол: Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, ААН хоорондын хамтын ажиллагааны тулгуур нэгж болох дадлага сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх, оролцогчдод дадлага сургалтыг явуулах ур чадвар олгох явдал байлаа.

Сургалтын оролцогчид: 9 ААН байгууллагаас 12 оролцогчид УУ ЭХ ПТК-оос 11 мэргэжлийн багш, менежер, ажилтан нар хамрагдаж байна.

Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ний ХАБЭА-н инженер Б.Болд, Сургалтын менежер Г.Туяа,

Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК Төвийн бүсийн Салбарын Ерөнхий инженер М.Чулуунбаатар,

Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ний Сургалт хөгжил хариуцсан менежер Ч.Цэрэндолгор,

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК-ний Цахилгаан Хангамжийн Албаны дарга Б.Батсайхан, Механикийн инженер Ц.Дамбадаржаа, Ган бөмбөлөг үйлдвэрлэх цехийн мастер М.Даваахүү

Өгөөж Чанар ХХК-ний Ерөнхий инженер Н.Мөнхбаатар

Шарын Гол ХК-ний Сургалтын менежер Баяржаргал

Дархан Нэхий ХК-ний Ерөнхий Инженер Х.Төмөрбаатар

Солар Повер Интернешнл ХХК-ний Инженер И.Галхүү

Баян Идэр Худалдааны Төвийн захирал Ц.Уранчимэг нар байлаа.

Сургагч багшаар ГОУХАН/GIZ “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн Нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэн Д.Одбаяр, сургагч багш Б.Байгальмаа нар ажиллалаа.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close